n
2014-05-19
Хоолон дотор хөвж байсан бэлгэвчийг рестораны менежер залгичихжээ
 Хятадын Аньхой мужийн Хэфэй хотын нэгэн зоогийн газрын хоолон дотроос бэлгэвч гарч иржээ.
Май Лян найзуудтайгаа кальмар захиалсан юм байна. Гэтэл тод ягаан юм хөвж байхаар гайхаад сэрээгээрээ өлгөж аваад хартал бэлгэвч байжээ. Лян “Сэрээн дээр байгаа бэлгэвчийг хараад би ёстой айсан. Миний хоолон дотор орохоос өмнө түүнийг хэрэглэсэн болов уу гэсэн бодол шууд орж ирсэн” хэмээн ярилаа.
Ингээд найзууд зоогийн газрын менежерийг дууджээ. Менежер бүсгүй Йи Зе Тен ирээд үйлчлүүлэгчдийн загнахыг сонсч байснаа нөгөө бэлгэвчийг шууд залгиж орхисон аж.
Менежер “Тэд хэрэв энэ бэлгэвчийг идвэл асуудлыг хурдан шийдчихнэ гэсэн. Тэгээд л би залгичихсан” гэж дараа нь ярьжээ.
Харин Май Лян “Худлаа, бид түүнийг бэлгэвч ид гээгүй. Бид түүнд хоолон дотроос бэлгэвч гарч ирсэн гэж хэлэхэд муухай харснаа “Үнэгүй хоол идэх гэж өөрсдөөс хийсэн биз. Хэрэв бэлгэвчийг галын өрөөнд хийсэн бол час халуун загас, кальмар түүнийг хайлуулчих байсан” гэж хэлсэн. Ер нь тэр өөрөө хэргийн ул мөрийг устгахын тулд, цааш нь цагдаа, Мэргэжлийн хяналтын газарт хандуулахгүйн тулд залгисан байх” гэж хэлэв.
Хэдийгээр хэргийн ул мөрийг устгасан ч үйлчлүүлэгчид одоо өмгөөлөгч хөлслөн нөхөн төлбөр шаардахаа мэдэгдлээ. Лян “Бэлгэвчийг устгасан ч гэрэл зураг байгаа. Иймээс шүүхэд хандана” гэж хэлжээ. 
Бичсэн: toogii eto цаг: 01:56 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax