n
2014-05-19
ОХУ-ын пуужин Казакстанд осолджээ
 ОХУ-ын “Протон-M” пуужин Казакстаны нутаг дэвсгэрт осолджээ. Газраас хөөрсөнөөс хойш есөн минутын дараа осолдсон уг пуужин орчин үеийн дэвшилтэт технолиогоор бүтээсэн Express-AM4R хэмээх хамгийн хүчтэй хиймэл дагуултай байв. Осол жолооны хөдөлгүүрийн эвдрэлээс болсон байж болзошгүй хэмээн ОХУ-ын үндэсний сансарын Роскосмос агентлагийн тэргүүн Олег Остапенко ярьжээ. Пуужингийн хэлтэрхий, ачаа тээшнүүд нь шатаж, агаар мандалд замхарсан тул газарт ямар нэгэн аюул учруулаагүй хэмээн тэрээр нэмж хэлэв. Пуужин осолдох үедээ газраас 150 км өндөрт хөөрч, тойрог замд ороход 40 секундын хугацаа үлдээд байжээ. 
Бичсэн: toogii eto цаг: 02:03 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax